ЗАХИДАЛ

Захидал

ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ-2016 БАГА ХУРЛЫН УРИАЛГА

Уул уурхайн салбар 90 гаруй жилийн түүхэн хөгжлийн замналыг туулан Монгол улсын тэргүүлэх салбар болон хөгжиж, жилээс жилд өргөжин тэлэхийн хирээр эрдэс баялгийг олборлох, боловсруулах техник, технологи улам боловсронгуй болж, үнэт металлыг иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах хаягдал багатай дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлага гарч байна. Улмаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, бага зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх баяжуулалтын хосолмол технологи үйлдвэрлэлд нэвтэрч байна. Эдгээр технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, ашиглахад шинжлэх ухааны үндэслэл бүхий эрдэс, түүхий эдийн шинжилгээ судалгаа, дүгнэлт хийх өндөр чадвартай мэргэжилтэн чухал үүрэг гүйцэтгэнэ.

Тус салбарын хэтийн хандлага, өнөө цаг үед хийгдэж буй туршилт судалгааны ажлын томоохон үр дүнг олны хүртээл болгож, туршлага солилцох “Эрдэс боловсруулалт-2014” бага хурлыг 1 үе шаттай, 5 салбар хуралдаантай зохион байгууллаа. Хуралд МАМБХолбооны нийт 300 гаруй гишүүд, дэмжигчид оролцож, 21 илтгэл хэлэлцүүлэн, саналаа бодлоо илэрхийллээ.

МАМБХолбоотой хамтран ажилласан Эрдэнэт Үйлдвэр ХХК, ШУТИС-ийн ГУУС-ийн хамт олон Бага хурлыг ивээн тэтгэсэн ивээн тэтгэгчид ОТК ХХК, Бүтээл ХХК, Ган чагт ХХК, Техмонтаж ХХК, Монголиан прожект менежмент групп ХХК-ийн удирдлага, хамт олон, Алтан Дорнод Монгол ХХК-ийн ерөнхий баяжуулагч Ц.Даваадорж нарт хуралд оролцогчдын өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлж сайн сайхныг хүсье. Бага хурлыг зохион байгуулсан баг, тэдний дотроос Эрдэнэтийн Баяжуулах фабрикийн дарга Р.Дэлгэр, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, АМГ-н мэрэгжилтэн Х.Лхагвабаатар нарт онцгой талархал дэвшүүлье.

МАМБХолбооноос 2014 онд гүйцэтгэх ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуультай хамтран зохион байгуулсан “Эрдэс боловсруулалт-2014” бага хурлаас боловсролын асуудал хариуцсан холбогдох яам, агентлаг, их дээд сургуулиуд болон ажил олгогч, эрдэмтэн судлаач нарт хандан дараах асуудлаар хамтран ажиллахыг уриалж байна. Үүнд:

1.    Эрдэс боловсруулалтын салбарын мэргэжилтэй ажилтан, хүний нөөцийн богино, дунд хугацааны эрэлт, хэрэгцээний судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх.

2.    “Ашигт малтмал баяжуулалтын технологи” мэрэгжлийн жишиг хөтөлбөр төсөл боловсруулан хэрэгжүүлж мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах тогтолцоог сайжруулах.

3.    Баяжуулах, металлургийн үйлдвэрлэлийн үйл явцад тавих хяналтыг сайжруулахын тулд шаардлагатай стандартуудыг боловсруулах, удирдлагын тогтолцоог баталгаажуулах, итгэмжлэх олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх талаар хамтран ажиллах. Нэн түрүүнд чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010; MNS OHSAS 18001:2012, MNS 6437:2014; MNS ISO 14001:2005 стандартуудын ерөнхий шаардлагыг Монгол улсын Стандартчлал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.2-т заасны дагуу уул уурхайн салбарт хэрэгжүүлэх, шаардлагатай техникийн зохицуулалт хийх.

4.    Ашигт малтмал баяжуулалт, металлургийн мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага, тайлбар толь монгол хэл дээр зохиох, Олон улсын эрдэмтэдтэй холбоо тогтоож, зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр тэргүүлэх чиглэлийн ном сурах бичгийг орчуулан хэвлүүлэх, ашиглах ажлыг зохион байгуулах.

5.    Байгаль орчин, хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн орчинд сөрөг нөлөөтэй, хоцрогдсон технологийг хэрэглэхгүй байх, үйл ажиллагаа явуулж буй баяжуулах үйлдвэрүүдэд техник, технологийн дүгнэлт гаргах журам, аргачлалыг боловсруулж, холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

6.    Ашигт малтмал баяжуулалтын технологийн туршилт судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлж, залуу судлаачдад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах.

7.    Салбарын шилдэг эрдэмтдийн улс орны эдийн засагт хувь нэмэр оруулахуйц бүтээлийг олны хүртээл болгох, алдаршуулах ажлыг үе шаттай зохион байгуулах.

8.    “Эрдэс боловсруулалт” бага хурлыг цаашид олон улсын бага хурал болгон 2 жил тутамд зохион байгуулах. Салбарын эрдэмтэн судлаачид өөрсдийн сүүлийн 2 жилд хийж бүтээсэн ажлынхаа үр дүнг сурталчилан танилцуулж, хамтын үйл ажиллагааг идэвхижүүлэх, оюуны хүчийг төвлөрүүлэх.

 

 

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Эрдэс боловсруулалт 2018 олон улсын бага хурал 2018 оны 10 сарын 25,26-ны хооронд болно
Реологийн нэгтгэсэн загвараар баяжуулалтын булинга тээвэрлэлтийг оновчлох
Ухаалаг удирдлагн систем - эксперт систем
Хаягдал өтгөрүүлэгчийн бүтээмжийг оновчлох нь
Advanced composite materials and laser generated surface treatments - an approach for tribologically highly loaded machine parts
Бал чулууны хүдрийн баяжигдах чанарын онцлог
Монгол орны газрын ховор элементийн ордын судлагдсан байдал хүдрийн шинж чанар - Доктор Д.Энхбат
Эрдэс боловсруулалт -2014 бага хурал
Уул уурхайн салбар 90 гаруй жилийн түүхэн хөгжлийн замналыг туулан Монгол улсын тэргүүлэх салбар болон хөгжиж, жилээс жилд өргөжин тэлэхийн хирээр эрдэс баялгийг олборлох, боловсруулах техник, технологи улам боловсронгуй болж, үнэт металлыг иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах хаягдал багатай дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлага гарч байна. Улмаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, бага зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх баяжуулалтын хосолмол технологи үйлдвэрлэлд нэвтэрч байна. Эдгээр технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, ашиглахад шинжлэх ухааны үндэслэл бүхий эрдэс, түүхий эдийн шинжилгээ судалгаа, дүгнэлт хийх өндөр чадвартай мэргэжилтэн чухал үүрэг гүйцэтгэнэ.